ШВЕЙЦАРЬ
ШВЕЙЦАРЬ УЛС
Швейцарын Холбооны Улс бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон юм. Швейцар нь 26 мужаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Тус улс нь дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг.
Канад улсын үзэсгэлэнт газрууд:
– Jungfraujoch
– Lauterbrunnen
– Interlaken
– Lucerne
– Bern
– Lake Geneva
Швейцарь улсад суралцах 5 шалтгаан:
1.4 өөр хэл , 4 өөр соёл
– Герман, Франц, Итали, эртний Роман хэл соёлоос суралцах боломжтой бөгөөд аль оронтой илүү ойрхон байна тэр хэсгийн хүмүүс нь тухайн орны хэлээр ярих жишээтэй. Тухайлбал : Швейцарын Герман улстай хил залгах хэсгийн иргэд Германаар ярьж, Герман соёлтой, Герман хүмүүс шиг зарчимч байх жишээтэй.
2.Чанартай боловсрол
– Техник, шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн ETHZ болон Швейцарийн Холбооны Улсын Техникийн Их Сургууль EPFL хоёр дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтанд байнга эхний 20 дотор байдаг. Түүнээс гадна сүүлийн хэдэн жилүүдэд эхний 150 байр дотор өөр 5 Швейцарь их сургуулиуд орсон байна.
3. Сургалтын төлбөр болон амьдрах өртөг
– Дэлхий дээрх хамгийн тогтвортой эдийн засагтай, цалингийн хэмжээ өндөр орноор нэрлэгдсэн орон бол Швейцарь улс юм.
- Нэг сарын дундаж цалин: 7,396 ам. доллар
- Цалингийн доод хэмжээ: цагт 22 ам. доллар
- Ажилгүйдийн түвшин:4,0%
- Сүү – 1.53 Fr
- Талх – 2.63 Fr
- Өндөг – 5.46 Fr
- Шар айраг- 1.81 Fr
- Дундаж рестораны хоол – 24.0 Fr
- Такси—4.0 (1 km) Fr
- Бензин – 1.57 (1 litre ) Fr
Улсын сургуулийн сургалтын төлбөр бага. Дээр дурдсан хоёр сургууль гэхэд энгийн бакалавр, магистрийн сургалтын семестерийн төлбөр нь ойролцоогоор 644 болон 633 франк /2.505₮ -8 сарын байдлаар/ байгаа нь Америк, Австрали зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй бага юм
4. Сурахын хажуугаар ажиллах
– Гуравдагч орны иргэн оюутнууд (жишээ нь Монгол) оюутны визээр ирсний дараа 6 сар ажиллах эрхгүй. Түүний дараа семестерийн дундуур долоо хоногт 15 цаг хүртэл, семестерийн амралтаар бүтэн цагаар ажиллах эрхтэй. Цагийн ажил мэргэжилээсээ шалтгаалаад олдоц цалин өөр өөр. Цалин цагийн 20-25 франкаас эхэлнэ.
5. Амьдрах таатай орчин
– Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. "Economist Intelligence Unit"-ийн гаргасан судалгаанаас харахад Швейцарь улс иргэн нь болж төрөхөд хамгийн тохиромжтой орон гэнэ. Учир нь энэ судалгаагаар хүн амын тоо, гэмт хэргийн байдал, амьдралын түвшин, эрүүл мэндийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийн байдал гэх мэт олон хүчин зүйлс багтдаг байна Мөн зочлох ёс, үйлчилгээний соёлыг эзэмшихээр бол хамгийн
Сургуулийн нэр | Байршил | Хэлний бэлтгэлийн төлбөр 1(сем) | Хичээл эхлэх огноо | Бакалавр төлбөр /1жил/ | Магистерын төлбөр /1жил/ |
---|---|---|---|---|---|
EU Business school Geneva | Geneva | 7,300 CHF | 9,2,6 сард | 27,600 CHF | 9,600 CHF MBA 12,600 CHF |
International University in Geneva | Geneva | - | 9,1,4 сард | 23,000 CHF | 10,400 CHF |
BHMS Business hotel Management | Luzern | - | 1,2,4,5,7,8,9,11 сард | 21,300 CHF | 24,300 CHFMBA 24,300 CHF (1жил) |
АВСТРАЛИ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Хувь хүний бүрдүүлэх материал- 1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/
- 2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- 3.Диплом (эх хувь)
- 5.Төрсний бүртгэлийн лавлага
- 6.Иргэний үнэмлэхийн лавлагаа
- 7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа
- 8.Оршин суугаа хаягийн лавлагаа
- 10.Суралцах төлөвлөгөө
- 11.3.5х4.5 хэмжээтэй зураг 2%
- 1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)
- 2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)
- 3.Ажлын газрын тодорхойлолт
- 4.Нийгмийн даатгалын лавлагаа
- 5.Төрөл садан лавлагаа
- 6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд
- 7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 70-80 сая түүнээс дээш
- 8.Батлан даах захидал
- 1.Компанийн гэрчилгээ
- 2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)
- 3.Тусгай зөвшөөрөл
- 4.Түрээсийн гэрээ
- 5.Татварын тодорхойлолт
- 6.Нэмэлт материал
- 7.Визны хураамж: 650 AUD$ /Аялалын виз: 380 AUD$ /
- 8.Визний хариу гарах хугацаа: 4-8 долоо хоног
BUSINESS AND HOTEL MANAGEMENT SCHOOL
B.H.M.S /Business and Hotel Management School/нь Швейцарь улсын Люцерн хотод байрладаг Benedict Education Group-ийн салбар “Бизнес болон Зочид буудал, Зочлохуйн үйлчилгээ менежмент”-ийн хувийн Их Дээд Сургууль юм. Сургалтын хөтөлбөрүүд нь EduQua-ааp шалгагдан Robert Gordon University (UK) сургуулиар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн ба давхар тус их сургуулийн дипломтой төгсөнө. Robert Gordon University нь Шотландын нэр хүндтэй улсын сургууль юм. B.H.M.S-ийн сургуулийн болон оюутны дотуур байр нь үзэсгэлэнт Швейцарын Люцерн хотын зүрхэнд байрладаг. Кампус нь хотын төвдөө байрладаг бөгөөд оюутнууд сурч амьдрахад хамгийн тааламжтай нөхцөл бүрдсэн байдаг. Сургууль нь оюутнуудад зориулсан өндөр чанартай өвөрмөц сургалтын хэв маягаараа бусад их дээд сургуулиудаас ялгардаг. Мөн B.H.M.S-нь энэ чиглэлийн Швейцарын 5 дахь шилдэг их сургууль юм.
EU BUSINESS SCHOOL
1973 онд байгуулагдсан ЕХ-ны Бизнесийн сургууль (ЕХ) нь Барселона, Женев, Мюнхен болон онлайн хотхонд байрладаг олон улсын, мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн, өндөр зэрэглэлийн бизнесийн сургууль юм. Бид бизнесийн удирдлага, харилцаа холбоо, аялал жуулчлалын менежмент, олон улсын бизнес, маркетинг, санхүү, дижитал бизнес, энтрепренёршип зэрэгт чиглэсэн суурь, бакалавр, магистр, MBA, DBA болон нэмэлт боловсролын хөтөлбөрүүдийг санал болгож байна. Бид англи хэл дээр жижиг, динамик хичээл заадаг.
INTERNATIONAL UNIVERSITY IN GENEVA
Швейцарийн шилдэг арван их сургуулийн тоонд багтдаг Женев дэх олон улсын хүрээлэн (IIG) бизнесийн боловсролын чиглэлээр мэргэшсэн магадлан итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллага юм. Тус хүрээлэн нь Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа, Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон магистрын хөтөлбөрүүдийг санал болгодог. Сургалтын хөтөлбөр нь олон улсын бизнесийн практикт онцгой анхаарал хандуулсан онол болон практик зааврыг хослуулсан өвөрмөц онцлогтой. Олон улсын солилцооны хөтөлбөр нь оюутнуудад дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах боломжийг олгодог. Швейцарийн Женев хотод, Европын төвд байрладаг, олон улсын улс төр, бизнесийн гол төв болох кампус нь нисэх онгоцны буудалтай ойрхон, хотын төвөөс 5 км-ийн зайд байрладаг. IIG нь 60 гаруй үндэстний төлөөлөлтэй оюутнуудтай бөгөөд тэдгээр нь үнэхээр олон соёлт орчинг бүрдүүлдэг.