Something

ИРЛАНД

ИРЛАНД УЛС

Тус улс нь албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс баруун хойд Европт орших улс юм. 84421 км2 газар нутагтай 4 мужаас бүрддэг арал улс бөгөөд Хойд болон Өмнөд Ирланд гэсэн хэсгүүдэд хуваагддаг. Ирланд улсын нийслэл хот нь Дублин бөгөөд залуучуудын хот гэдгээрээ Европд алдартай. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Нийт 6,5 сая хүн амттай энэ оронд ард түмэн нь англи хэлээр харилцан ярьдаг, европын соёл уламжлалтай дотно танилцах ахуй нөхцөлтэй, нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд дэлхийд дээгүүрт ордог гээд тус улсад суралцахын давуу тал олон

Ирланд улсын үзэсгэлэнт газрууд:

– Grafton street
– Killarney national park
– The ring of Kerry
– Trinity collage
– The cliffs of moher
– Blarney castle

Та мэдэх үү?:

Могойгүй арал Ирланд бол могойн фоби өвчтэй эсвэл хүйтэн цуст амьтдад дургүй хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой газар юм. Тус улсын сайхан гүвээ толгодоос уугуул могойг та хэзээ ч олохгүй.

Ирланд улсад суралцах 4 шалтгаан:

1.Англи хэл

– Ирланд улс буюу Бүгд Найрамдах Ирланд Улс нь өөрсдийн хэлтэй боловч англи хэл хоёр дахь албан ёсны хэл нь учраас тэндхийн бүх хүмүүс англи хэлээр төрөлх хэл шигээ ярьдаг. Англи хэл дэлхий нийтийн хэл болсон өнөө үед Ирландад амьдрах, суралцах нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гайхалтай боломж билээ.

2.Боловсрол

– Сургалтын чанараараа Европт дээгүүр байранд ордог. Ирландад сүүлийн хэдэн арван жилд эдийн засаг хурдацтай өссөнний гол шалтгаан нь боловсролын чанар юм. Ирландын сургалтын арга зvй баялаг бөгөөд боловсролын стандартын чанар өндөр, олон улсад хvлээн зөвшөөрөгддөг болохоор гадаадын оюутнууд тус улсыг зорих нь их.

3.Орчин нөхцөл

– Ирландыг суралцахад хамгийн таатай орон болгох нэг шалтгаан нь аюулгүй тайван орчин юм. Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын нэг билээ. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь дэлхийд эхний тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигддэг. 2010 онд дэлхийн хамгийн том аялал жуулчлалын хэвлэл болох Lonely Planet-аас Ирландчуудыг “Хамгийн зочломтгой ард түмэн”-ээр тодруулсан бол 2014 онд Global Peace Indexээс гаргасан “Дэлхийн хамгийн аюулгүй, амар тайван улсууд” жагсаалтад Ирланд улс 13-т жагссан байдаг. Мөн Ирланд нь нүд баясам байгалаараа дэлхийд алдартай тул энд та ажил, хичээлийнхээ хажуугаар байгальд аялан, мөн Ирландийн баялаг соёлоос суралцаж, арааны шүлс асгаруулам амтат хоолнуудыг зооглож цагийг хөгжилтэй бөгөөд дурсамжтай өнгөрөөх болно.

4.Ажлын байр

– Дэлхийн хэмжээний томоохон компаниудад ажиллахыг хүсдэг оюутнуудын хувьд Ирландад давуу талтай, учир нь Microsoft, Google, Apple, Dell гэх мэт олон алдартай компаниуд Ирландад салбартай байдаг ба шинэ төгссөн оюутнуудад ажиллах боломж олгодог юм. Түүнчлэн суралцах хугацаандаа дадлагжигчаар ажиллаж болох ба мөн төгсөөд сайн ажлын байраар хангагдах боломжтой.

Сургуулийн нэр Байршил Хэлний бэлтгэл 25 долоо хоног төлбөр /AM/ Хэлний бэлтгэл 25 долоо хоног төлбөр /PM/ Бакалавр төлбөр /1жил/ Магистерын төлбөр /1жил/
Dublin City University Dublin 5,300 € - 12,500 15,000
Dublin Business school Dublin 13,000€ - 15,000 11,000
International School of English /ISE/ Dublin 3,500 € 3,000 € - -
Active Language Learning Dublin 2,950 € 2,650 € - -
ATC Language School Dublin 4,675€ 3,230 € - -
Citas College Dublin Dublin 2,600 € 2,400 € - -
Cork English academy Cork 3,150 € 2,775 € - -

ИРЛАНД УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Хувь хүний бүрдүүлэх материал
  • 1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/
  • 2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • 3.Диплом (эх хувь)
  • 5.Төрсний бүртгэлийн лавлага
  • 6.Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • 7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа
  • 8.Оршин суугаа хаягийн лавлагаа
  • 10.Суралцах төлөвлөгөө
  • 11.3.5х4.5 хэмжээтэй зураг 2%
Батлан даагчийн бүрдүүлэх материал
  • 1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)
  • 2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)
  • 3.Ажлын газрын тодорхойлолт
  • 4.Нийгмийн даатгалын лавлагаа
  • 5.Төрөл садан лавлагаа
  • 6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд
  • 7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 8000 евро болон түүнээс дээш
  • 8.Батлан даах захидал
Компани батлан даах /хувиараа бизнес эрхлэгч/
  • 1.Компанийн гэрчилгээ
  • 2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)
  • 3.Тусгай зөвшөөрөл
  • 4.Түрээсийн гэрээ
  • 5.Татварын тодорхойлолт
  • 6.Нэмэлт материал
  • 7.Визний хураамж, DHL-н 2 талын шуудангийн зардал: 660,000 төгрөг
  • 8.Визний хариу гарах хугацаа: 4-6 долоо хоног

ИРЛАНД УЛС СУРГУУЛИУД

DUBLIN CITY UNIVERSITY

Dublin City University нь 1989 байгуулагдсан ба 19,000 гаруй оюутан элсүүлдэг. DCU нь Дублин хотын хойд хэсэгт байрлах Гласневин, Друмкондра хотод байрладаг гурван эрдэм шинжилгээний кампустай. QS Graduate Employability Rankings 2022-ийн дагуу DCU нь төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээр Ирландад нэгдүгээрт, дэлхийд 23-т жагсаж байна.

DUBLIN BUSINESS SCHOOL

Dublin Business school 1975 онд байгуулагдсан Дублин Бизнесийн сургууль нь 9000 гаруй оюутантай бөгөөд 100 гаруй сургалт явуулдаг бөгөөд үүнээс 70 гаруй нь олон улсын оюутанууд. ублин Бизнесийн сургууль нь Ирландын хамгийн том бие даасан гуравдугаар түвшний коллеж юм. Энэ нь Ирланд, Европ болон ЕХ-ноос бусад орнуудын оюутнуудад Бизнес, Урлаг, Хууль, Мэргэжлийн Нягтлан Бодогчийн (ACCA) чиглэлээр бакалавр, магистр, мэргэжлийн олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

INTERNATIONAL SCHOOL OF ENGLISH

ISE нь олон улсын оюутнуудад боловсролын хамгийн өндөр стандартыг хүргэх зорилготой мэргэжлийн сургууль юм. 1997 оноос хойш амжилттай ажиллаж байна. Бид таны оюутны хувийн зорилгод нийцүүлэн ажиллахын зэрэгцээ таны туршлагыг мартагдашгүй, үнэ цэнэтэй болгоно. Манай туршлагатай, чадварлаг багш нар найрсаг, тул та маш сайн англи хэл сурах болно. Хичээлүүд нь идэвх ихтэй, олонд хүрдэг бөгөөд англи хэлний мэдлэгээ ахиулж, хөгжүүлэхэд тань тусална. Оюутнуудын ахиц дэвшлийг хянахын тулд долоо хоног бүр ахиц дэвшлийн тест, 6 долоо хоног тутам хөгжлийг үнэлж, хэрхэн сайжруулах талаар зөвлөмж өгөх зааварчилгааг өгдөг.

ACTIVE LANGUAGE LEARNING

Active Language Learning-г анх Kay Mahon өөрийн хүү Kieron-ны хамт 1989 онд байгуулсан бөгөөд өдгөө 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Active Language Learning нь MEI /Marketing English in Ireland/-ны гишүүн бөгөөд сургалтын чанар, төгсөгчдийн үнэлгээгээр ACELS /Accreditation and Coordination of English Language Services/-р магадлан итгэмжлэгдсэн. 15 хичээлийн танхим, комьпютерийн лаборатори, номын сан, сурагчдад зориулсан хичээл хийх хэсэгтэй.

ATC LANGUAGE SCHOOLS

ATC Language Schools нь 1973 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутан, багш нарт англи хэлний чанартай хөтөлбөр, Багш бэлтгэх, хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хүргэж байна. ATC нь Ирландад бүтэн жилийн хоёр сургуультай; нэг нь далайн эргийн Брей хотод, нөгөө нь Дублин хотын төвд. Нэмж дурдахад бид Ирланд даяар 8 байршилтай бага насны зуны хөтөлбөрүүдийг хангадаг томоохон байгууллагуудын нэг юм. Бид янз бүрийн насны болон англи хэлний түвшний оюутнуудад зориулсан өргөн хүрээний англи хэлний сургалтуудыг санал болгодог бөгөөд эдгээрийг Ирландад Англи хэлний сургалтын чанар, мэргэшлийн байгууллагаас (ELT) баталсан.

CITAS COLLEGE DUBLIN

Citas коллеж нь 1996 онд байгуулагдсан бөгөөд олон соёлт нөхөрсөг орчинд олон талт байдал, тэгш байдлыг дэмжсэн насанд хүрэгчдэд чанартай боловсрол олгох зорилготой юм. Өмнөд Америк, Европ, Солонгос, Тайвань, Хятад, Малайз зэрэг олон орноос гаралтай өргөн хүрээний үйлчлүүлэгчдийн баазтай CRO-д 2000 онд бүртгүүлсэн бөгөөд тус компани хэрэгцээнд анхаарлаа хандуулдаг нэрийн төрлийн хэлний сургууль юм.

CORK ENGLISH ACADEMY

Cork English Academy нь Чанар ба Мэргэшлийн Ирландын (QQI) үйлчилгээгээр дамжуулан Англи хэлний үйлчилгээний магадлан итгэмжлэл, зохицуулалтаар (ACELS) хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр нь англи хэлний сургалтын байгууллагуудыг хөгжүүлэх, удирдах үүрэгтэй үндэсний байгууллагууд юм.