Something

бидний тухай

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Маригоулд Интернэйшнл ХХК нь дотоодын 100% хөрөнгө оруулалттай байгууллага билээ. Бид 2017 онд ICEF (International Consultant for Education and Fairs) элсэн орж олон улсын боловсролын агентлагийн стандартыг баримтлан ажиллаж байна. Бид олон улсын харилцаагаа өргөжүүлэн тэлж WYSE TRAVEL Confederation, Англи улсын засгийн газрын дэргэдэх Study World, Ирланд улсын Marketing English гэх мэт засгийн газрын агентлагууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 2016 оноос хойш нийтдээ дэлхийн 12 орны 150 гаруй гадаадын их дээд сургууль, коллежуудтай албан ёсны гэрээ байгуулан Монгол улсад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийгэмд хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж оюутан сурагчдыг мэргэжил сонголтоо зөв хийж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэх, дэлхийд үнэлэгдэхүйц боловсон хүчин бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах явдал билээ.

Хэрэв та АНУ, Канад, Австрали, Их британи, Ирланд, Унгар, Польш, Франц, Швейцар, Кипр, БНХАУ болон Сингапур улсуудын их дээд сургуулиудад ганцаараа болон гэр бүлээрээ элсэн орж хэлний бэлтгэл (ESL), Бакалавр, Магистерийн зэрэгт суралцахыг хүсэж байгаа бол бид танд туслахад бэлэн байна.

Бид урт хугацааны буюу бакалавр, магистр, хэлний бэлтгэл зэрэг хөтөлбөрт хараахан бэлэн биш буюу ахлах ангийн 15-18 насны сурагчдыг АНУ-руу сурагч солилцооны хөтөлбөрт элсүүлдэг. Мөн Summer Work and Travel буюу 2,3 курсын оюутнууд АНУ-д зуны амралтаараа 4 сарын турш аялангаа ажиллах хөтөлбөрийг санал болгож байна

Манай байгууллага таныг хүссэн мэргэжлээрээ гадаадын томоохон их дээд сургуулиудад сурч боловсрон өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байна.

Та бидэнтэй холбогдох бол ЭНД дарна уу.

MARIGOLD INTERNATIONAL LLC